Мандал Ресурс ХХК · Мандал Талент Академи

Тогтвортой хөгжлөөр
түүчээлнэ

Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт ур чадвартай, хариуцлагатай, аюулгүй ажиллагааны зөв хандлагатай мэргэжилтэн бэлтгэх зорилготой, чадамжид суурилсан сургалтын байгууллага.

19
Сургалтын төрөл
II
Мэргэжлийн түвшин
100%
Чадамжийн гэрчилгээ
Яагаад бид

Зорилго ба ач холбогдол

Зорилго

Салбартаа ур чадвартай, хариуцлагатай, аюулгүй ажиллагааны зөв хандлагатай чадварлаг мэргэжилтэн бэлтгэх.

Чадамж олгох

Онолын мэдлэгийг лаборатори, үйлдвэрлэлийн дадлагатай хослуулан, ажлын байранд шууд ашиглах ур чадвар олгоно.

Ач холбогдол

Төгсөгчдөд сургалтын төрлөөс хамааруулан тухайн мэргэжлийн II түвшинд харгалзах Чадамжийн гэрчилгээ, Эрхийн болон Аюулгүй ажиллагааны үнэмлэх олгоно.

Сургалтын хөтөлбөр

Манай сургалтууд

Уул уурхай болон салбар дундын мэргэжлүүдээр чадамжийн болон эрхийн, аюулгүй ажиллагааны сургалтыг зохион байгуулна.

Мэргэжлээ эзэмших аяллаа эхлүүлээрэй

Манай сургалтад бүртгүүлж, салбартаа эрэлттэй мэргэжилтэн болох замаа эхлүүлээрэй.

Бидний тухай

Танилцуулга

Мандал Ресурс ХХК-ийн дэргэдэх техник, мэргэжлийн сургалтын байгууллага.

Танилцуулга

Бид хэн бэ?

"Мандал Талент Академи" нь "Мандал Ресурс" ХХК-ийн дэргэдэх мэргэжлийн сургалтын байгууллага бөгөөд бид Монгол Улсын болон салбарын дүрэм журам, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтуудыг зохион байгуулахыг зорьдог.

Манай сургалтын бүх хөтөлбөрүүд Боловсролын ерөнхий газар болон Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төвөөр баталгаажсан бөгөөд иргэн, ажилтанд хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, ур чадварт тохируулан сургалтын хөтөлбөр, агуулгаа судлах боломжийг олгодог.

"Монгол Улс, бүс нутгийн хэмжээнд чадварлаг, мэргэшсэн мэргэжилтнийг бэлтгэнэ."
Уул уурхайн үйлдвэрлэлийн орчин
Зорилго, эрхэм зорилго

Бидний чиглэл

Зорилго

Хувь хүний хөгжлийг дэмжсэн, мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх чанартай, хүртээмжтэй сургалтыг бүтээлч арга барилаар хүргэж, Монгол Улс, бүс нутгийн хөгжлийн чиг хандлага, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

Эрхэм зорилго

Салбартаа ур чадвартай, хариуцлагатай, аюулгүй ажиллагааны зөв хандлагатай чадварлаг мэргэжилтэн бэлтгэх.

Алсын хараа

Монгол Улс, бүс нутгийн хэмжээнд чадварлаг, мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэх сургалтын байгууллага болох.

Үнэт зүйлс

Бидний үнэт зүйлс

Чадамжтай мэргэжилтэн

Нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх.

Хувь хүний хөгжил

Ажил, амьдралын ур чадварыг хөгжүүлэх замаар хувь хүнийг цогцоор нь хөгжүүлэх.

Тасралтгүй боловсрол

Насан туршийн суралцахуйн орчныг бүрдүүлэх.

Аюулгүй ажиллагаа

Сургалтын орчин, үйл ажиллагаанд аюулгүй байдлыг тэргүүлэх зорилт болгох.

Бүтээлч сэтгэлгээ

Шинэлэг арга барил, сургах арга зүйгээр тасралтгүй шинэчлэл хийх.

Хариуцлага, ил тод байдал

Ёс зүйтэй, шударга, нээлттэй байдлаар хамт олон, суралцагчидтай харилцах.

Багш, сургагч нар

Онол болон лабораторийн сургалтыг ШУТИС ГУУС-ийн Эрдэс боловсруулалт инженерчлэлийн салбарын Ашигт малтмал баяжуулалтын технологийн мэргэжлийн багш нар заана. Үйлдвэрлэлийн дадлагыг тухайн чиглэлийн орчинд сургагч багш чиглүүлнэ.

Үнэлгээ, гэрчилгээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа "Сургалт, үнэлгээ, судалгааны институт"-аас үнэлгээний комисс томилогдон онол, ур чадварын үнэлгээ хийж, амжилттай төгсөгчдөд Чадамжийн гэрчилгээ олгоно.

Хэрхэн зохион байгуулагддаг вэ

Сургалтын үе шат

01
Онол

Онолын сургалт

ШУТИС ГУУС-ийн "Эрдэс боловсруулалтын техник технологийн судалгааны төв"-ийн танхимд явагдана.

02
Лаборатори

Лабораторийн дадлага

ШУТИС ГУУС-ийн судалгааны төвийн лабораторид баяжуулалт, боловсруулалтын тоног төхөөрөмж дээр хийгдэнэ.

03
Үйлдвэрлэл

Үйлдвэрлэлийн дадлага

Тухайн чиглэлийн бодит үйлдвэрлэлийн орчинд, сургагч багшийн чиглүүлгээр зохион байгуулна.

Сургалтын хөтөлбөр

Сургалтууд

Уул уурхай, эрдэс боловсруулалт болон аюулгүй ажиллагааны чиглэлээр 19 төрлийн сургалт. Карт дээр дарж дэлгэрэнгүй болон товлогдсон огноог үзнэ үү.

Сонирхсон сургалтдаа бүртгүүлэх үү?

Элсэлтийн нөхцөл, бүртгэлийн маягтыг бөглөж бидэнтэй холбогдоорой.

Элсэлт

Бүртгүүлэх

Манай сургалтад бүртгүүлэх нь хялбар. Доорх 4 энгийн алхмыг дагаад өөрт тохирох мэргэжлээ сонгон, ирээдүйн карьераа эхлүүлээрэй. Та онлайнаар эсвэл утсаар шууд бүртгүүлэх боломжтой.

Элсэлтийн журам

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Бүртгэл нь дөрөвхөн алхмаас бүрдэнэ. Доорх дарааллыг дагаж, хэдхэн минутын дотор бүртгэлээ илгээгээрэй.

1

Сонирхсон сургалтаа сонгох

Дээд цэсний "Сургалтууд" хэсэг рүү орно. Сургалтууд маань 4 бүлэгт хуваагдсан: Чадамж олгох (операторч мэргэжлүүд), Эрх олгох, Эрсдэлтэй ажлын байрны, ХАБЭА-ийн сургалт. Сонирхсон бүлгээ сонгож, доторх сургалтуудтай танилцана уу.

2

Дэлгэрэнгүй болон товлогдсон огноог үзэх

Сонирхсон сургалтын карт дээр дарахад дэлгэрэнгүй цонх нээгдэнэ. Эндээс та сургалтаар юу эзэмшихийг, эзэмших ур чадвар, нийт цаг, мэргэжлийн индексийг бүрэн харна. Мөн тухайн сургалтын 2026 онд товлогдсон бүх огноо энд жагсаагдсан тул өөрт тохирох хугацааг урьдчилан сонгох боломжтой.

3

Төлбөр, нөхцөлтэй танилцах

Дэлгэрэнгүй цонхны доод хэсэгт байрлах "Сургалтын төлбөрийн мэдээлэл харах" товчийг дарж тухайн сургалтын болон холбогдох сургалтуудын үнийн тарифтай танилцана. Сургалтын төлбөр нь хувь хүн болон байгууллагын захиалгат сургалтын нөхцлөөс хамаарч өөр өөр байдаг тул нэмэлт асуулт гарвал 8899-4840 дугаарт залгаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

4

Бүртгэлийн маягт бөглөх

Шийдвэрээ гаргасан бол доорх товчоор бүртгэлийн онлайн маягтыг бөглөнө. Овог нэр, утасны дугаар, сонгосон сургалт-аа бичиж илгээхэд л хангалттай. Маягт хүлээн авмагц манай ажилтан 1 ажлын өдрийн дотор тантай эргэн холбогдож, эхлэх огноо, төлбөр, бэлтгэх материалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Утсаар шууд бүртгүүлэх

Онлайн маягт бөглөхгүйгээр шууд утсаар холбогдож бүртгүүлэх боломжтой: 8899-4840, 7773-3355

Түгээмэл асуулт

Та асуумаар байна уу?

Сургалт хэдэн цаг үргэлжлэх вэ?+

Сургалт нь чиглэлээсээ хамаарч 48–56 цаг үргэлжилнэ. Онол, лаборатори, үйлдвэрлэлийн дадлага хосолсон хэлбэрээр явагдана.

Төгсөхөд ямар гэрчилгээ авах вэ?+

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа институтаас үнэлгээ хийгдэж, амжилттай төгсөгчдөд улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Чадамжийн гэрчилгээ олгоно.

Хаана хичээллэх вэ?+

Онол, лабораторийн хичээл ШУТИС ГУУС-ийн судалгааны төвд, үйлдвэрлэлийн дадлага тухайн чиглэлийн бодит орчинд явагдана.

Хэрхэн бүртгүүлэх вэ?+

Дээрх 4 алхмын дагуу бүртгэлийн маягт бөглөх эсвэл 8899-4840, 7773-3355 дугаарт холбогдож бүртгүүлнэ.

Холбоо барих

Бидэнтэй холбогдох

Асуулт, санал хүсэлт байвал доорх хаягуудаар бидэнтэй холбогдоорой.

Санал хүсэлт илгээх

Бид удахгүй хариу өгөх болно.
Таны мессеж амжилттай илгээгдлээ. Баярлалаа!